МАЛЫН ХАШААНЫ ЖУРАМ БАТЛАГДЛАА.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаанаар “Хотын суурьшлын бүс"-д нэвтэрсэн болон ногоон байгууламжид хохирол учруулсан малыг хашиж, эздэд нь хариуцлага тооцох журам батлагдлаа.







Нэг толгой бог малыг 10,000₮ төгрөг, бод малыг 20,000₮ төгрөгөөр торгох, мөн сүйтгэсэн ногоон байгууламжийн үнэлгээг гаргуулж, малын эзнээр төлүүлэхээр тусгасан байна.
